дэлхийн дулаарал

2011-02-05 17:22:32

SM Celestial Jewelry Time

2011-02-03 19:35:06

Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (51) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дэлхий дахинаа түгээхүй

2010-01-11 21:38:45



Хэдэн тэрбум хүн болон үр хойч маань амь амьдралаа алдаж магадгүй болчихоод байгаа учраас энэ гарц шийдлийг хүмүүс ойлгож мэдэхэд туслана уу. Энэ сайтыг аль болох олон хүнд, найз нөхөд, гэр бүлийнхэн, урлаг спортын одод, ток шоу зохион байгуулагч, найруулагч нар, орон нутгийн хэвлэл мэдээлэл, эмч эмнэлгийн ажилтнууд, тамирчид, төрийн албан хаагчид, блогчид, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллага гээд бүхий л хүмүүст чадах чинээгээрээ илгээнэ үү. www.vegesos.mn

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (172) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (460) | Сэтгэгдэл ( 0 ) |

дэлхийг аврахын тулд бүхнээ зориулах хэрэггүй

2009-04-21 15:55:37

Ангилал : дүрстэй мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (222) | Сэтгэгдэл ( 0 ) |

Эрүүл мэнд ба хоол хүнс

2010-11-20 00:46:37
Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ....

 

 

Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг.

 

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (569) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Гэгээнтнүүд хийгээд бусад хүмүүс

2010-11-20 00:40:52

Хүн төрөлхтөний тэмдэглэгдэж үлдсэн түүхийн бүр эхнээс нь үзэхэд ургамал нь анхнаасаа хүн төрөлтний байгалаас заяасан хоол хүнс байжээ.

Эрт үеийн Грек болон Еврейн домог үлгэр хүмүүс анхнаасаа жимс жимсгэнэ иддэг байсныг өгүүлдэг. Эртний Египетийн тайлгачид (номлогчид) хэзээ ч мах иддэггүй байжээ.

Грекийн агуу их философичид жишээлбэл, Платон, Диоген, Сократ нар цагаан хоол идэх ёсыг хамгаалан дэмждэг байв.

Энэтхэгт Бурхан Шагжамуни Ахимс буюу аливаа амьд амьтанд хор хөнөөл учруулахгүй байх зарчмын чухлыг онцгойлон тэмдэглэж байв. Тэрбээр шавь нартаа мах идэхгүй байхыг, эс бөгөөс амьтад тэднээс айх болно гэдгийг урьдаас анхааруулж байв.Будда: Мах идэх нь ердөө л олдмол зуршил төдий юм. Бид анхнаасаа тэгэх шунал хүсэлтэй төрөөгүй юм. Мах иддэг хүмүүс өөрийн дотоод Агуу Их Энэрэл Нигүүслэлийнхээ үрийг тасалдаг. Мах иддэг хүмүүс бие биенээ алж, нэг нэгийгээ иддэг… Энэ төрөлд би чамайг идэж, дараа төрөлд чи намайг иднэ… гэх маягаар энэ нь тасралтгүй үргэлжилдэг юм. Тэгээд тэд яаж (хуурмаг үзэгдлийн) Гурван Ертөнцөөс хэзээ нэгэн цагт ангижрах юм бэ? гэж тэмдэглэн хэлжээ.

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (138) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Алагчлал үгүй хайрыг өөрийн уг чанар болтол дадуул

2010-11-20 00:30:50


Энэ бол үнэндээ их амархан: хичээгээд л байвал өөрийн чинь төрөлх зан мэт болчихно. Оролдож, хэрэгжүүлж үзэхгүй бол энэ чанар дотоодод чинь хэзээ ч ахин сэргэхгүй. Цагаан хоолыг та нар идэх гэж оролдоод үзсэн, одоо мөн чанар тань болсон. Та нар одоо бол мах идэж чадахгүй, хүмүүс та нарт хүчээр тулгаад ч, хөрөнгө мөнгө амлаад ч та нар идэж чадахгүй. Одоо энэ та нарын зуршил болсон, зан чанар чинь болсон. Мөн та нар энэрэнгүй хүнс, цагаан хоолыг оюун ухаандаа шингээн ойлгосон учраас энэ шийдвэрээ хатуу баримталж байгаа. 


Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (95) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Багш гэж хэн бэ?

2010-11-20 00:20:09

 Багш гэдэг бол гарал үүслээ мэддэг, энэ мэдлэгээ үүнийг эрж хайж байгаа хүмүүстэй дуртайяа хуваалцаж, энэ ажлынхаа төлөө төлбөр төлөөс авдаггүй хүмүүс. Тэд хамаг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч энергиэ энэ ертөнцөд зориулдаг юм. Ур чадварын энэ төвшинд хүрмэгцээ бид өөрсдийн уг гарлаа мэдээд зогсохгүй бас бусдад өөрсдийн жинхэнэ үнэ цэнээ таньж мэдэхэд нь туслаж чаддаг...




Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (753) | Сэтгэгдэл ( 3 ) | Дэлгэрэнгүй

Өдөн эдлэлүүд худалдан авсаар л байвал амьтдын өдийг зулгаах нь үргэлжилсээр л байна.

2010-07-25 15:17:09

Ихэнх хэрэглэгчид амьтны өдийг хэрхэн зулгаадаг талаар ямар ч төсөөлөл байдаггүй. Хэрэв хүмүүс өдөн эдлэлүүд худалдан авсаар л байвал амьтдыг зулгаах нь үргэлжилсээр л байна. Энэ байдлыг зогсоох цорын ганц арга зам бол өд сөдөт эдлэл худалдан авахаас татгалзах явдал юм.

7 хоног амьд амьтныг өд зулгаах энэрэлгүй, ухаан санаанд багтамгүй практикийг авч үзэж байгаа билээ. Хэдийгээр дэр, хүрэм, аяны хөнжил бусад ая тухыг хангасан бараанд зөөлөн тусгаарлагч болж өгдөг өргөн хүрээний нийлэг материал байгаа ч зарим үйлдвэрүүд энэрэх сэтгэлгүй үйлдвэрлэгддэг нугас галууны цээжин биен дэх өд багатай зөөлөн хэсэг болох сөдийг үргэлжлүүлэн хэрэглэсээр л байна. Өд нь шувууны төрлүүдэд үнэхээр ер бусын чухал зүйл ба нисэхэд нь дэм болж, тэдний арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, хэрэгтэй үед нь дулаахан байлгаж мөн үзэсгэлэнтэй гоёмсог байлгадаг зэрэг олон талын үүрэгтэй байдаг. Өмнөх зууны үеүдэд сөд болон өдийг нугас галуу өндгөө дарж байгаад явсан хойгуур нь авч цуглуулдаг байжээ. Харин одоо ихэнх сөд, өднүүдийг нугас галууны мах,элэг, элэгний нухаш зэргийг бэлтгэх гэж бордох зуур хүнлэг бусаар амьдаар нь зулгаах замаар салган авч байна.

 

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (127) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Цагаан хоолтон болох амархан

2010-06-18 16:59:04




Леонардо да Винчи, Чарльз Дарвин, Бенжамин Франклин, Лев Толстой, Жорж Бернард Шоу, Махатма Ганди, Исаак Башевис Сингер, Альберт Эйнштейн зэрэг сод хүмүүс өөрийн үзэл баримтлал, бие махбодийн шалтгаанаас болоод мах иддэггүй байжээ. Өдөр ирэх бүр олон хүн үүнтэй санал нэгдэж байна.

Бид хүмүүс яагаад махнаас татгалзах болсон шалтгаан болон энэ хандлага хэрхэн хөгжиж ирснийг авч үзье.МЭӨ 530-аад онд Грекийн гүн ухаантан Пифагор шавь нартаа яагаад мах идэхгүй байхыг сургаж байсан нь одоо хүртэл тодорхойгүй бөгөөд тэд шош, замбага цэцэгний үр ч иддэггүй байжээ. Тэд хүн төрөлхтөн “туйлын үнэнд” зөвхөн шинэхэн зүйлсийг идэж хэрэглэснээр хүрнэ гэдэг байв. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариаг хөрснөөс сугалж авсан ч амьдралын энергитэй байдаг (үрсэлж, боловсордог) байхад мах муудаж эхэлдэг учир ногоо илүү эрүүл хүнс гэж сургадаг байжээ. Тэдэнд Египетийн лам нар нөлөөлсөн гэж үздэг. Хожим Платоноос эхлээд Эпикурос, Плутарх зэрэг Грекийн хэд хэдэн гүн ухаантнууд цагаан хоолны талаар сургадаг байжээ.

Ангилал : Шинэ мэдээ | Нийтэлсэн : очираялгуу | Уншсан (408) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 >  Last ›